2009 оны 9 сарын 14
Эрэн сурвалжлагдаж байгаа, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг шаардлагатай гэж үзвэл, согтууруулах ундаа, мансуурулах бодис хэрэглэсэн жолоочийн жолоодсон тээврийн хэрэгсэл, эрхийн үнэмлэхгүй буюу ангилал тохироогүй үнэмлэхтэй хүн жолоодсон, улсын дугааргүй, техникийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэргүй, техникийн улсын үзлэг тооллогод ороогүй, техникийн сатандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслийг түр саатуулах эрх Цагдаагийн байгууллагад бий.
2009 оны 7 сарын 29

Жолооны сургууль, дамжааны төгсөлтийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол:
1.Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтанд тэнцээгүй бол 7 хоног
2.Жолооны шалгалтандаа тэнцээгүй бол 14 хоног
3.Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, жолооны шалгалт хоёуланд нь тэнцээгүй бол 21 хоногийн давтан дамжаанд суралцана.

2009 оны 7 сарын 21

Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.

2008 оны 11 сарын 6
Гадаад улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй Монгол Улсын иргэнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч, тэнцвэл тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.
Үндэсний жолооны үнэмлэх авахад бүрдүүлэх материал
2008 оны 10 сарын 8
Иргэдийн дунд хамгийн түгээмэл үүсдэг асуудал болох  тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрхэн авах талаар Замын цагдаагийн газрын Бүртгэл техникийн хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.ГАНХУЯГААС лавлалаа.
-Тээврийн гэрчил­гээ авахад чирэгдэл их үүсдэг гэдэг. Ер нь хэдий хугацаанд олгодог юм бэ?
2008 оны 10 сарын 6
Жолооны үнэмлэх шинэчлэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хуучин үнэмлэхээ шинэчилсэн загварын үнэмлэхээр сольж авахыг хүссэн иргэд өргөдөл хүсэлтээ гаргаж, Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн үйлчилгээний заалны 05 дугаар цонхонд ирж үйлчлүүлнэ.
2008 оны 10 сарын 6
Жолооч таньд зам тээврийн осол гаргасан эсэх, жолоодох эрхтэй эсэх талаараа албан ёсны лавлагааг холбогдох байгууллагаас авах шаардлага гардах байх. Тэгвэл лавлагаа авахдаа хаана хандах вэ?
2008 оны 10 сарын 6
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд зохих лавлагаа иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгодог.
Жолооны үнэмлэх авахад дараах материалыг бүрдүүлнэ.
2008 оны 10 сарын 6
Гадаад орны жолоодох эрхийн үнэмлэхтэй хүмүүст Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоход,
-Монгол Улсад 3 сараас дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнд түүний жолоодох эрхийн үнэмлэх, паспорт гэрээ хэлэлцээрээр ажиллуулж байгаа байгууллагын хүсэлт тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тохирох ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

2008 оны 10 сарын 6
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл 1 жилээс илүү хугацаагаар хасуулсан жолооч эрхээ хасуулсан хугацаа дууссаны дараа дахин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах бол жолооны давтан сургалтанд суралцаж шалгалт өгч тэнцвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17