Өнөөдөр 14 цаг 54 минут
Нийслэл хотод зам барилгын ажил гүйцэтгэж байгаа 17 аж ахуйн нэгж есдүгээр  сарын 1 гэхэд бүх ажлаа дуусгахаар болж байна. Нэг үгээр хэлбэл  хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөн түгжрэлгүй,  иргэд бухимдахгүйгээр ажил албандаа явж байхын төлөө үлдсэн хугацаанд өдөр шөнөгүй ажиллахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. "Баатарзориг  Улаанбаатар хотод замын ажил жилээс жилд нэмэгдэнэ. Ирэх жилүүдэд зам барилгын ажлын тендер авч ажил хийе гэвэл одоо гүйцэтгэж буй ажлаа чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь дуусгах нь чухал" гэж болохыг хэлж байна. 
Өнөөдөр 14 цаг 15 минут
Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхдүүд зам тээврийн осолд их өртөж байна. Зөвхөн энэ долдугаар сард гэхэд л гурван хүүхэд зам тээврийн ослын улмаас нас баржээ.
Нийслэлийн хэмжээнд эхний долоон сарын байдлаар нийтдээ хүүхэд холбогдсон осол 306 бүртгэгдсэн байна. Үүнээс гэмтэж бэртсэн хүүхэд 308 байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед 298 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж байсан.
Өнөөдөр 9 цаг 0 минут

Улаанбаатар хотын хөдөлгөөний ачаалалыг багасгах, хөдөлгөөнд оролцогчдын ая тухай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж,  иргэдийн амар тайван байдлыг хангуулах зорилгоор том оврын автомашиныг хязгаарлалтайгаар хөдөлгөөнд оролцуулдаг. Улирал бүр жингээс нь хамаарч “В”, “С” ангилалын зөвшөөрөл олгодог байв. Харин НИТХТэргүүлэгчдийн хурлаас том оврын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хагас жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор болсон байна.

Өчигдөр 17 цаг 30 минут
26 уулзварт 360 градус эргэх хүчин чадалтай камер, 52 цэгт хөдөлгөөн мэдрэгч, 46 уулзвар шинээр гэрэл дохио суурьлуулсан байна. Дээрх камер, зөрчил илрүүлэгчийг тусламжтайгаар таны гаргасан зөрчлийг хальсанд буулгаж, фотогоор хэвлэн, зөрчил бүр  хөдлөшгүй баримтаар нотлогдох болно. Өөрөөр хэлбэл 24 цагийн турш замын хөдөлгөөний удирдлагын төв ажиллаж гудамж замын хөдөлгөөнийг хянахаас гадна гаргасан зөрчил бүрийг бүртгэж авах болно.
Өчигдөр 10 цаг 11 минут
Cүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийнхээ ЗЦТ-т Верна аксент маркийн автомашин гурван мотоцикль хүлээлгэн өгсөн байна. Цагдаа нарыг унаажуулсанаар Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэрэг буурах, урьчилан сэргийлэх ажилд ихээхэн тус нэмэр болох юм. 
2010 оны 7 сарын 26
Монголын анхны Дархан цаазат газар болох Богд уулын ноён оргил Цэцээ гүн руу явган аялал хийв. Манай аяллын маршрут  Төрхурх-Цэцээ гүн-Манзушир байв.
Дээрх аялал “Агаарын бохирдлын эсрэг хамтдаа” уриатай спортын бага наадмын хүрээнд “Цэцээ гүн 2010” нэртэйгээр зохион байгуулсан юм.
2010 оны 7 сарын 22
Есдүгээр сар дөхөж, хотын төвийн замын ачаалал нэмэгдэхэд сар гаруйн хугацаа дутуу байна. Тэгвэл ачаалал эхлэхтэй зэрэгцээд зарим замын ажлыг эхлүүлж, энэ нь аравдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх талаар албаны хүмүүс ярих болов. Үүнд иргэд ихээхэн бухимдалтай хандаж байна. Тэд ид ачааллын үеэр засвар гээд зам хаах нь хэмээн ундууцаж байгаа аж. Тиймээс зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Ц.Шинэзоригтоос тодрууллаа.
2010 оны 7 сарын 19

“Их хурд V” Монголын шилмэл хурдан морьдын уралдаан энэ сарын 21 нд Хүй долоон хутагт болох байгаа.

Наадам зохион байгуулах хорооноос “Их хурд” үзэх тусгай зөвшөөрлийг иргэдэд тарааж эхлээд байгаа юм..

Наадамчин олондоо “А”, “Ү”, “М” гэсэн гурван төрлийн зөвшөөрлийг тарааж байгаа  бөгөөд үнийн хувьд “А” зөвшөөрөл 10 000, “М”, “Ү” зөвшөөрөл 5 000 төгрөг юм байна.

Зөвшөөрөл авах иргэд ЗЦГ-ын жижүүр болон тухайн дүүргийнхээ замын цагдаагийн тасаг,  байнгын постуудаас авч болох юм байна.

2010 оны 7 сарын 7
Жолооч нарт урьдчилан анхааруулахад наадмын талбай, морь барианы газарт тусгай зөвшөөрөлгүй машиныг нэвтрүүлдэггүй журам энэ жил ч хэвээр үргэлжилнэ.
2010 оны 7 сарын 7
Баяр наадмын өдрүүдээр “Авторадио” 96.3 FM радиогоор Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдээлнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдод аль зам ачаалалтай, хөдөлгөөн сийрэг хэвийн үргэлжилж буй болон аль замыг сонгон явбал дээр талаарх мэдээллийг дэлгэцээр харж байгаад мэдээлнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17