Тээврийн хэрэгслүүдийг товчоогоор нэвтрүүлж эхэллээ
2010 оны 3 сарын 15
Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, цасан болон шороон шуурга шуурав. Шуурганы улмаас орон нутгийн замууд хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор  гуравдугаар 14-ний өдрийн 16.40 цагаас эхлэн Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Яармагийн товчоо, Нисэхийн товчоогоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглоод байсан.

Харин өглөө буюу 08.20 цагаас эхлэн дээрх товчоодоор тээврийн хэрэгслүүдийг   гаргаж эхэлсэн байна.

 Орон нутгийг зорьж буй автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалган, шаардлага хангасан бол гаргаж буй аж.

 Мөн нийслэлийн гудамж замд халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоногт гэхэд Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв 61 дуудлага хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Үүнээс хүн гэмтсэн осол долоо гарч, найман хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж, нэг хүн нас баржээ. Уг осол Хан-Уул дүүргийн нутагт 20.10 минутын орчим гарчээ. “Их хуралдай” зоогийн газрын зүүн замд Hyundai Accent маркийн 90-33 УБА дугаартай автомашины жолооч Е нь нэр, хаяг тодорхойгүй 15-18 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон байна. Хохирогч явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байжээ. Хохирогчийг нь хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.               

Түүнчлэн өчигдөр 14.50 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, 24-р хорооны хойд замд 10 настай хүү автомашинд мөргүүлэн гэмтсэн байна. Honda Integra маркийн 25-67 УБЯ дугаартай автомашины жолооч Б нь явган зорчигч П-г мөргөжээ. Хохирогч ерөнхий боловсролын 105-р сургуулийн 3Е ангийн сурагч аж.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17