“Радио тест” нэвтрүүлэг дахин жолооч нарын хүртээл болж эхэллээ
2010 оны 3 сарын 11
Замын цагдаагийн газрын дэргэдэх “Авто радио” 96,3 радиогоор шууд явдаг  “Радио тест” нэвтрүүлэг дахин жолооч, зорчигч нарын сонорт хүрч эхэллээ.  Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харъяа Авто тээврийн газарт шилжсэнээс хойш дээрх нэвтрүүлэг түр хугацаагаар завсарлаад байсан юм.    

Жолооч нараас “Радио тест” нэвтрүүлгийг дахин явуулах хүсэлт байнга ирж байсан тул Авто тээврийн газартай хамтран ажиллахаар болж,  өчигдрөөс нэвтрүүлгээ дахин эхэллээ.

Дээрх нэвтрүүлгээр жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгасан асуулт тавьж, оновчтой зөв хариулсан жолоочийг ижил дугаараар шагнаж урамшуулдаг билээ.

Олон нийттэй харилцах тасгийн байцаагч нарын хөтлөн явуулдаг уг нэвтрүүлэг жолооч зорчигч нарт замын хөдөлгөөний мэдлэг олгох ач холбогдолтой юм.

Дашрамд сонирхуулахад “Авто радио” 96,3 нь хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч зорчигч нарын 60 орчим хувь сонсдог байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17