|
2010 оны 7 сарын 30
Жагсаалын үеэр хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ
2010 оны 3 сарын 11
Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурал өнөөдөр МҮЭСТО-нд болно. Үүний дараа тэд жагсаалаар явж Засгийн газарт шаардлага хүргүүлж, Төрийн ордныг гурван удаа тойрох юм байна.
Иймд өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор 14.00 цагаас эхлэн баруун дөрвөн замаас төв шуудангийн болон төрийн ордоны баруун болон зүүн хойд талын уулзваруудын ачаалал нэмэгдэнэ. Тодруулбал Байгалийн түүхийн музейн уулзвар, МУИС-ийн уулзваруудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөө рүү нийлсэн зарим зорчих хэсгүүдийн хөдөлгөөн тодорхой хугацаагаар хаагдах юм байна. иймд замын хөдөлгөөнд оролцогчид болон ялангуяа жолооч нар хөдөлгөөн хаагдсан зогссон үед тэвчээртай байх, яаран урсгал сөрөх, явган хүний замаар явахгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна. Түүнчлэн энэ үед зохицуулагч цагдаа нарын дохиог биелүүлэн хөдөлгөөндөө соёлтой оролцох хэрэгтэй. Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл болон аль аль замыг түр хугацаагар хаах мэдээллийг Замын цагдаагийн газрын дэргэдэх “Авто радио” 96,3 FM-ээр гурван минут тутам мэдээлэх тул жолооч нар тус Fm-ийг сонсож хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
|
||