Замын цагдаагийн газар алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг хүлээн авлаа
2010 оны 3 сарын 10
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Замын цагдаагийн удирдлагууд алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг хүлээн авлаа. Уулзалтанд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, дэд дарга цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Оюунбаатар зэрэг хэлтэс тасгийн дарга нараас гадна бүх алба хаагчдын гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирсэн юм.

Захиргааны удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Г.Оюунбаатар албаны үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, сургалт боловсон хүчний чиглэлээр хийж байгаа ажил, цаашид тавьж буй зорилтын талаар товч  мэдээлэл хийж хэлэлцүүлэв.

Алба хаагчдын гэр бүлээс орон сууцны асуудал хүнд байгаа, цагдаа нарын эрүүл мэндийг төр засгаас анхаарах хэрэгтэй байгаа зэрэг санал хүсэлтийг тавьж, сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Түүнчлэн ар гэрийнхэний зөвлөл байгуулах санал гарав. Алба хаагчидад туслах, тэдний эрх ашгийг өмгөөлж хамгаалах,тэдний зовлон жаргалыг нь хуваалцах, ар гэрийнхэнийг төлөөлж байгууллагад санал хүсэлт тавих, аливаа шийдвэр гаргахад хамтран оролцох гэх мэт хийх ажил их байна. Ийм байгууллага байх нь зөв гэж алба хаагчдын гэр бүлийнхний 80 гаруй хувь нь дэмжиж байлаа.

Алба хаагчдын гэр бүлийнхэний уулзалт ярилцлагад зориулж Олон нийттэй харилцах тасгаас алба хаагчдынхаа амьдрал, ажил албаны онцлогийг харуулсан богино хэмжээний баримтат кино хийснээ үзүүлэв.

Мөн бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ хүргэж “Классик жем” хамтлаг, Монгол улсын гавъяат жүжигчин Э.Бүрнээбаяр, СТА дуучин Т.Баянмөнх, СТА дуучин Д.Амаржаргал нарын дуучид ая дуугаа өргөв. Үүнээс гадна Замын цагдаагийн алба хаагчид ая дууны мялаалга өргөж, сарнай цэцэг, гарын бэлэг гардуулав. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17