Ослын газраас зугтаавал хариуцлага нь нэмэгдэнэ
2010 оны 3 сарын 10
Сүүлийн үед жолооч нар зам тээврийн осол гаргачихаад хэргийн газрыг орхин явах нь  ихэссэн байна. Энэ талаар болон хэргийн газраас зугтаасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг Замын Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Ганболдоос тодруулсан юм.
-Жолооч осол гаргачихаад зугтсан хэрэг өдөрт ер нь хичнээн гардаг бэ?
-Янз бүр л дээ. Өдөрт дунджаар 2-3 удаа гардаг гэхэд болно. Жолооч нар хууль дүрмээ мэдэхгүйгээс болж ослын газраас зугтааж, хэргээ улам хүндрүүлдэг. Уг нь зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэдэг утгаараа хүлээлгэх хариуцлага нь хөнгөн. Гэвч осол гаргачихаад сандардаг юм уу аль эсвэл хэн нэгэн намайг хараагүй гэж бодсоноосоо жолооч нар зугтдаг. Илрэхгүй гэж байхгүй, илэрдэг. Хэн нэг нь харсан л байдаг. Гэтэл ослын газраас зугтааснаараа хэргийг улам хүндрүүлж, өөртөө ч бидний ч ажилд ч ачаалал нэмдэг.

-Хэргийн газраас зугтааснаараа ямар хариуцлага хүлээх вэ?

-Ослын газраас санаатайгаар зугтаж байгаа тохиолдолд хүлээх хариуцлага хүндэрдэг. Энд тохиолдолд заавал шүүхийн тогтоолоор хэргээ шийдүүлнэ. Би түрүүн хэлсэн зугтсанаараа жолооч нар өөрсдийнхөө хүлээх хариуцлагыг улам нэмж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл захиргааны арга хэмжээ авахуулах байсан бол зугтсанаараа  Эрүүгийн хуулийн 216.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг. Энэ хуулинд “Жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатайгаар орхин явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртлэх хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртлэх хугацаатай хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Тиймээс осол хэрэгт холбогдсон л бол ослын газрыг орхиж явалгүй, үүргээ биелүүлэн гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх нь зүйтэй гэдгийг  анхааруулж байна. Гэхдээ бүх жолооч тийм биш. Үүргээ мэддэг ухамсартай жолооч нар ч олон бий.

-Тэгвэл энэ хэрэг ихэнхдээ согтуугаар үйлдэгдэж байна гэж ойлгож болох уу?

Жолооч нар айж сандарсандаа зугтсан гэж ярьдаг. Тухайн үед ослын газрыг орхин явсан байлаа гэхэд дараа нь тайвширсаныхаа дараа хэргээ хүлээгээд ирвэл хариуцлага нь хөнгөрнө. Гэтэл би тэр газраас явчихсан намайг хэн ч хараагүй, би баригдахгүй гэсэн сэтгэхүйгээсээ болж асуудлаа улам хүндрүүлдэг.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17