|
2010 оны 7 сарын 30
Хүүхэд мөргөөд зугтсан жолоочийг илрүүллээ
2010 оны 3 сарын 2
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу “Костка” мебель дэлгүүрийн зүүн замд есөн настай хүүхдийг мөргөөд зугтсан хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын 01 нд гарсан. Хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтансүх шуурхай ажилласны үр дүнд илрүүлсэн байна. Дээрх хэргийг Nissan Cube маркийн 14-26 УБЗ дугаартай автомашины жолооч Э.Батнавч үйлджээ. Хохирогч Нийслэлийн 84 дүгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг аж.
Мөн энэ сарын нэгний 23.20 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа нэгдүгээр багт буюу Улаанбаатар Дарханы зам 156-157 дахь километрт Toyota Mark-2 маркийн 46-11 УБТ дугаартай автомашины жолооч А.Чинбат нь эсрэг урсгалд орж, замын хажуу руу онхолдсоноос зорчигч 21 настай эрэгтэй нас барж, гурван зорчигч нь хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
|
||