|
2010 оны 7 сарын 30
Дулааны улиралд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг
2010 оны 3 сарын 2
Нийслэлийн 13-р сургуулийн сурагч Г автобусанд мөргүүлэн гэмтсэн байна. Найман настай Г хүү хичээлдээ явж байсан аж. Энэ хэрэг өчигдөр 08.00 цагийн орчим гарсан юм.
Урин дулааны улирал эхэлмэгц хүүхэд зам тээврийн осолд их өртдөг. Замын цагдаагийн газраас гаргасан тоо баримтаар өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтэж бэртэж байгаа харамсалтай мэдээлэл байна. Осолд ихэвчлэн сургуулийн насныхан өртдөг ажээ. Хүүхдүүд ихэвчлэн ажлын өдөр буюу хичээл ордог өдрүүдэд осолддог аж. Түүгээр зогсохгүй дээр өгүүлсэн Г хүүгийн адил хичээл рүүгээ явах эсвэл сургуулиасаа харьж яваад эрсдэлд ордог гэнэ. Хичээл эхлэх тарах 07.00-08.00, 12.00-13.00, 16.00-18.00 цагуудад хүүхэд осолд өртдөг байна. Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагважаргал хэлэхдээ “ Хавар болоод дулаараад ирэхээр хүүхдүүд гадаа их тоглодог. Тоглоомондоо сатаараад хаана тоглож байгаагаа анзаараагүйгээс бага насны хүүхдүүд зам тээврийн осолд орох нь дулааны улиралд ихэсдэг юм. Ялангуяа замын ойролцоо бөмбөг, унадаг дугуй, роликоор тоглож байгаад осолд их өртдөг. Улирлыг онцлогоос шалтгаалаад гарах зам тээврийн ослыг төрөл харилцан адилгүй байдаг. Жишээ нь өвлийн улиралд хальтиргаа гулгаа их байдгаас тээврийн хэрэгсүүд гулгаж мөргөлдсөн осол их гардаг. Тэгвэл дулааны улиралд гарах зам тээврийн осол бас өөр шалтгаанаас болж гардаг. Дулааны улирал эхэлж жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох хурд эрс нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд том хүнийг, ялангуяа эцэг эхийгээ даган дуурайдаг. Тиймээс багаас нь замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлчихвэл насан туршид нь хэрэг болно. Түүнчлэн хүүхэддээ авто замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг, тэмдэглэгээ, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчин өөрөөр хэлбэл, гудамжны булан, уулзвар зэргийг хэлж ойлгуулах, замыг хэрхэн аюулгүй нэвтрэхийг зааж өгөх хэрэгтэй'' Улсын хэмжээнд 2008 онд 622 зам тээврийн осол бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн жил 627 хүүхэд зам тээврийн осолд орсон тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр 93,2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барах нь өссөн байна. 2008 онд 31 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан бол 2009 онд 36 болж 16,1 хувиар өссөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
|
||